Ромын Куриа (curia) буюу Папын (Pope) удирдлаган дор дэлхийг хэрэн орших Ромын Католик сүмийн нэг хэсэг нь Монгол дахь Католик сүмүүд болно. Нийслэл Улаанбаатар хотын гурван сүмд нийт 415 гаруй Католик сүсэгтнүүд байна. Ромын католик шашны урсгал нь анх 13-р зуунд Монголын эзэнт гүрний нутагт хөл тавьсан боловч 1368 онд Юань гүрнийг мөхөхөд бүр мөсөн устжээ. Шинэ төлөөлөлийн үйл 19-р зууны дунд үед болсон "хар тамхи" ("Opium war")-ны дайны дараа явагддаг байв.Ийм үйл ажиллагаанууд ар монголд л явагддаг байсан төдийгүй анхны ромын католик шашны хууль ёсны эрхийг монголд өгч байсан ч Коммунист засаглал тогтсоны улмаас нэг жилийн дотор бүх ажил зогсжээ.1991 оны эхээр /ардчилал тогтсон/ Ромын католик төлөөлөгчид дахин ирж католик шашныг дахин сэргээжээ. 1992-2006 оны үед Монгол, Ватиканы хооронд нөхөрсөг харилцаа тогтож, Хамба лам болон гурван бие даасан сүмүүд бүхий Apostolic Prefecture тогтолцоотой болжээ. 2-р Иохан Паул Пап Монголд зочилохоор төлөвлөж байсан боловч анх 16-р Пап Бенедикт Монголд зочилсон юм.
Түүх Монгол дахь Ромын католик сүм нь эртнээс үндэстэй ба Хятадаар дамжин Монголд орж ирсэн. Католик шашны төлөөлөгчид болох Вильям Рубрук, Жованни Да Пэн Дэль Карпини нар католик шашинд үл итгэгч Монголчуудын улмаас 13-14 - р зууны үед Монголд ирж байсан. Энэ үйл явдлыг Библи дэх Шинэ гэрээ болон Дуулал номыг орчуулсан Бээжин дэх анхны Ромын католик шашны төлөөлөгч хамба лам Жованни Да Монтекорвиногийн ирэлттэй зүйрлэж болох юм. Монгол ерөнхийдөө Бээжингийн удирдлага дор байсан ба 1840 оноос өмнө Бээжин дэх шашны төлөөлөгчид хавчигдмал байхад Монгол өөрсдийн католик бүрэн эрхтэй байлаа. 1883 онд Өвөр Монголд католик шашны байгууллага бий болж, 1922 онд Ар Монголд үйл ажиллагааны томилолтоо эхлүүлжээ. Тухайн үед үзэл бодлоо илэрхийлэх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг Коммунист дэглэмд зөвшөөрдөггүй байлаа.
Католик шашин түгээгчид /1991-2003/
1992 оны шинэ Үндсэн хуулиар шашны эрх чөлөөт байдлыг хуульчлан баталсан бөгөөд шашин түгээгчид нь сүмд байрлах болсон юм. Шашин түгээгч лам нар Венсеслоу Падилла, Гилберт Сэлис болон Роберт Гоенсис нарыг Монгол, Ватиканы дипломат харилцааг хөгжүүлэх, католик шашны эрхэм зорилгыг биелүүлэхээр Монголд илгээсэн байна. Тэднийг ирэхээс өмнө Монгол дахь Христийн шашны төлөөлөгчид Протестант бүлгэмийнхэн байв. Эхэндээ шашин түгээгчидийн хэн нь ч Монголын талаар сайн мэдэхгүй, Монгол иргэд ч тэднийг сайн мэддэгүйгээс гадна, католик ёс жаягийн тухай мэдээлэл ойлголт Монголд байсангүй. 1996 онд Фр. Венсеслоу Падилла, 150 сүмийн гишүүд Монголын анхны католик сүмийн түүхийг бүтээхэд бэлэн байлаа. 1997 онд Ватиканаас Монголыг анхны Папынх /papal nuncio/ хэмээжээ. 2003 онд Улаанбаатар хотод дугуй дээвэртэй, зузаан эсгий хана бүхий үндэсний гэр адил Гэгээн Петр Паулын катедрал баригдсан.
Prefecture Apostolic /2003-одоо/
2003 оны 8-р сарын 23, Кардинал, Евангелийн холбооны удирдагч Крескэнзио Сипэ зочилсон. Үүгээрээ лам Венсеслоу Падиллаг Монголын анхны хамба лам болох үйл ажиллагааг удирдан зохион байгуулсан ч хараахан Монгол улс нь Хамба ламын удирдлагатай улс болоогүй байв. 2-р Иохан Паул Пап нээлтэнд өөрийн биеэр оролцож чадахгүйгээ монголд ирж чадаагүй шалтгаантай нэгтгэн хүлцэл өчжээ. Монгол улсын ерөнхийлөгч 2000 онд Ватиканд айлчлах үеэрээ түүнийг монголд урьсан юм.
Одоогийн байдлаар 4 католик сүмийг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шашин түгээгчид хөгжүүлэн ажиллаж байна.Коммунист нийгэм нуран унаснаас хойш католик шашин түгээгчид эрчимтэй үйл ажиллагаа явуулж,ромын католик шашны урсгалд 1991-2006 оны хооронд 350 монголчуудын нэгтгэн 600 орчим болон өсөөд байна.
2004 оны дунд үед Католик Библи монгол хэл дээр хэвлэгдэн,католик залбиралууд монгол үндэсний бичигт хөрвүүлэгджээ.
Католик шашин түгээгчид нь цэцэрлэг,англи хэлний ангиуд,техникийн сургууль,2 ферм,өнчин хүүхдүүдийн асрамжийн газар,зан төлөвийг хянах курс,эмэгтэйчүүдийн хүчирхийлэлтэй тэмцэх газар зэрэг олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг байна.Эдгээрээс гудамжны хүүхдүүдийг асрах зорилгоор нээгдсэн Вербис/verbis/ 120 хүүхдийн халамжийн төв нь онцгой бөгөөд монголын хүн амын цөөн хэсэг католик хүмүүс байдаг.Тиймээс ч Есүсийн төрсөн өдрийн баяр/christmas/ нь үндэсний баярын тоонд ордоггүй байна. 2007 онд Дархан хотод нэгэн католик сүм нээгдсэн нь монголын хоёр дахь том хотод ромын католик шашныг мэдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байна.
2008 онд монгол улсаас анхны католик санваартан болохоор Энх-Баатар нь Солонгос улсад суралцаж буй билээ.Энэхүү явдал монголд ромын католик шашин ихээхэн дэлгэрч,Бурханд итгэгчдийн тоо өсөхөд үнэтэй хувь нэмрийг оруулах юм.