Tuesday, December 22, 2009

Оюутан залуусаас эх орны минь ирээдүй эхэлнэ


Петер Паул катедрал париш нь католик шашны томоохон төлөөлөгч ууган сүмийн нэг бөгөөд Монгол эх орны маань ирээдүйн хөдөлгөгч хүч болсон оюутан залуучуудад оюуны хөрөнгө оруулалтыг харамгүй хийдэг билээ. Үүний тод жишээнээс дурдвал 2007 оноос хойш сурлагаараа бусдыгаа манлайлан сурч байгаа улсын болон хувийн их дээд сургуулийн 15 шилдэг оюутныг урамшуулан дэмжих зорилгоор жил бүр сургалтын төлбөрийн 70 хувийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулдаг бөгөөд энэ жил гуравдах жилдээ тэтгэлэгээ хэрэгжүүлсээр байна. Мөн 11 жилийн босгыг алхан амьдралын далайд хөл тавьж, их сургуульд элсэн орох гэж буй төгсөчиддөө зориулан Ерөнхий шалгалтанд бэлдэх сургалтыг ерөнхий эрдмийн 7 хичээлийн сургалтыг гуравдах жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил 14, 48, 64, Шавь цогцолбор зэрэг 11 жилийн сургуулиудын 80 орчим сургалтанд оролцож байна. Уг сургалт нь хүүхдүүдэд чанартай мэдлэгийг хямд үнэтэйгээр олгож байгаагаараа онцлог бөгөөд сургалтыг төгссөн сурагчид өөрсдийн хүссэн их дээд сургуулиудад дээгүүр оноо аван амжилттай суралцаж
байгааг хэлэхэд таатай байна.
“Мэдлэг, зөвхөн мэдлэг л хүнийг эрх чөлөөтэй бөгөөд аугаа их болгодог” хэмээн нэгэн мэргэн хүний хэлсэн үг байдаг. Залуус бид бүхэнд оюуны хөрөнгө оруулалт хийн, сурах боломжгүй авъяас чадвартай олон залуусыг дэмжин, тэдэнд урам зориг боломж олгож байдагт бид бүхэн эдгээр сүмийн хамт олонд талархаад баршгүй чухал зүйл хэмээн хэлэхэд хүн бүхэн санал нийлэх байхаа. Монгол орны минь төлөөлөл залуучуудын нэгээхэн хэсэгт агуу их эрх чөлөөг олгох мэдлэгийг олох боломжийг олгож, замын дэнлүү хөтөч нь болж буй Гэгээн Петр Паул катедрал паришын хамт олон бурхны хайраар дамжуулан залуучуудад цохилох зүрх, тэмүүлэх оргилыг гэрэлтүүлж гэгээ татуулсаар байгаа билээ.

Б. Ууганбаяр 2009-11-30

Петер Паул гэгээнтнүүдийн катедрал шинэ ламаа өлгийдөн авлаа

Католик шашны хувьд бурханы хайрыг түгээн тунхаглахаар бүх зүрх сэтгэл, амь амьдралаа зориулдаг хүмүүс бол лам, гэлэнмаа нар юм. Тэд бүхий амьдралынхаа турш зовж зүдэрсэн, хайраар дутсан хүмүүст баяр хөөр бэлэглэн тусалж, энэ амьдралаа зөвхөн бусдын төлөө, бурханы хайрыг түгээхийн төлөө зориулдаг агуу их ухаалаг бурханлаг хүмүүс билээ.
Петер Паул гэгээтнүүдийн катедралын brother Herve лам болох ёслолоо нутагтаа очиж үйлдэн шинэхэн лам болон саяхан ирлээ. Сүмийн бүх итгэгчид, хүүхэд залуус бүгд л баяр хөөртэй шинэ ламаа угтаж авлаа. Залуучууд дуу хуур, бүжиг, шүлэг гээд л бүхий л авъяас чадвар сэтгэлээ шингээсэн урлагын тоглолтоо шинэ лам Herve-дээ зориулан бэлэг барин түүнийг баярлууллаа. Мөн энэ үеэр дэндүү азтай өдрийг бурхан тааруулсан мэт зургаан хүний нэрийн өдөр, төрсөн өдөр давхцан баяр дээр баяр нэмлээ. Энэ өдөр залуучуудын дуу хуур, инээд цалгисан нэгэн өдөр болон өнгөрлөө. Үүнтэй зэрэгцэн шинэ ламаа хүлээн авсандаа хүн бүрийн сэтгэл тэнүүн, баяр бахдалаар дүүрэн өдөр болон өнгөрлөө. Father Herve- дээ бурханы хайрыг илүү мэдэрч, бидэнд илүү их хайрыг түгээсэн Монголдоо хайртай сайн лам болоорой хэмээн нийт залуучуудынхаа нэрийн өмнөөс амжилт хүсье.